“Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2015” болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөвийн хэрэглэгчдийг орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чанартай, найдвартай, хямд бараа бүтээгдэхүүнээр хангах, улмаар өөр хооронд нь өрсөлдүүлж, шилдгүүдийг шалгаруулах зорилготой “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн-2015” энэ сарын 14,15-ны өдөр Зуунмодод болно.
Оролцогчид эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн борлуулах, нэр хаяг,сурталчилгааны материал байршуулах,бусдаас ялгарах тэмдэг, лого ашиглах, орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах үүрэгтэй. “Дүнжингарав” цогцолборт хоёр өдрийн турш зохиох үйл ажиллагааны дүнд экологийн цэвэр органик, хэрэглэгчийн итгэл хүлээсэн, шинэ шинэлэг бүтээгдэхүүн шалгаруулж, шагнаж, урамшуулах юм.
Ш.Шүрэнцэцэг