Улаанбаатарт 2-4 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-11-03 08:15:37
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 
Related news