Хэмнэлтийн хөрөнгөөр СХД-ийн айлуудыг цахилгаанаар хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-13 19:23:01

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны 19, 20 дугаар гудамжны айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах 20 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн  хэрэгжүүлэхийг хотын дарга үүрэг болголоо.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.

Related news