Орос хэлээр хэвлэсэн ном, товхимлын тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-11-08 14:14:05
КИЕВ. /ТАСС/. Украин улсад орос хэлээр хэвлэсэн ном, товхимлуудын тоо 2017 онд өмнөх онтой харьцуулахад 28,8 хувиар буурсан талаар мягмар гарагт Украины Номын танхимын хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Украинд орос хэлээр хэвлэсэн ном болон товхимол 2016 онд 8987 гаруй ширхэг байсан бол энэ онд 6400 гаруй болтлоо буурч, харин орос хэлээр гарсан хэвлэлийн тоо 2859-өөс 2717 болж багассан байна.  

“Украины эсрэг чиглэсэн утга агуулгатай гадны бүтээгдэхүүнийг” Украин улсад оруулж ирэхийг хязгаарлах тухай хууль энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болжээ. 2017 оны 4 дүгээр сард Украины засгийн газар уг хуулийг улам өргөжүүлэн Украины нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн ОХУ-д хэвлэсэн бүтээгдэхүүнүүдийг эргэлтээс заавал хасах журмыг баталсан аж.
 
Э. Аянзаяа
 
Related news