Галт суманд “Иргэдийн мэдээллийн төв” байгуулагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:20:35

Хөвсгөл аймгийн Галт сумын Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны залуус нэгдэж зорьсон мэдээллээ олж авах интернэт орчин, баг хамт олноороо тойрон сууж санал бодлоо нэгтгэж ном, сэтгүүл уншихаас эхлээд хууль эрх зүйн талаарх мэдлэгээ зузаатгах, сэдэв солилцох боломжтой “Иргэдийн мэдээллийн төв”-ийг байгууллаа.

Тус төв бүрэн интернэтэд холбогдсон, цаг үеийн мэдээ мэдээллийг багтаасан сэтгүүл, сонин, олон сувгийн зурагттай, нэг удаадаа 50 хүний уулзалт зохион байгуулах талбай, ширээ сандалтай иргэд санал бодлоо солилцох бүхий л нөхцөлийг хангаснаараа онцлог болжээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

 

Related news