Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Засгийн газарт хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 21:25:07

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоныг сум болгох асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байгаа ч шийдвэрлэгдэхгүй өнөөдрийг хүрсэн. Саяхан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар ажлын хэсэг гарган ажиллуулжээ.

Ажлын хэсгийнхэн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 12-р хуралдаанаар хийж хэрэгжүүлсэн ажлаа төлөөлөгч нарт танилцуулж төлөөлөгч нарын олонхийн саналаар Хатгал тосгоныг сум болгох асуудлыг Монгол Улсын Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Хатгал нь тосгон гэсэн статустайн улмаас орон нутгийн сонгуульд оролцох боломжгүй иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа, аялал жуулчлалын гол бүс нутаг болсон сумын статусаар хөгжих бүрэн боломжтой, нутгийн иргэдийн 90 гаруй хувь нь сум болгох хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Б.Гантуяа

 

Related news