Төрийн албаны шалгалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт төрийн албаны мэргэжлийн шалгалт өнөөдөр эхэллээ.
Энэ удаагийн шалгалтанд сул байгаа 40 ажлын байр нээлттэй зарлагдаж 300 гаруй иргэд оролцохоор бүртгүүлжээ. Ажлын байранд нягтлан бодогч, эдийн засагч, эмч, байгаль орчны, хууль эрх зүй гэсэн нийтлэг ажлын байрууд зарлагдсан учраас шалгалтанд орох иргэдийн тоо их байгаа гэнэ.
Мөн 1990 оны 5 сараас хойш төрсөн залуус ямар нэгэн хэлбэрээр цэргийн алба хаасан байх шаардлага тавигдаж байгаа юм.
Б.Гантуяа