Б.Обама Далай ламтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШИНЭ ДЕЛИ. /Спутник/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо Түвдийн буддын шашны тэргүүн Далай ламтай уулзаж, “энэрэл, нигүүлсэл”-ийн талаар хөөрөлдсөн тухай “Спутник” агентлаг өнөөдөр мэдээллээ.
Нобелийн Энх тайвны шагналт хоёр эрхэм нийтдээ зургаа дахь удаагаа, Б.Обама энэ оны нэгдүгээр сард ерөнхийлөгчийн суудлаа өгснөөс хойш анх удаагаа уулзсан нь энэ.
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Б.Обама нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас эхлэн Хятад, Франц болон Энэтхэгт таван хоногийн “аялал” хийсэн юм.
Далай лам Б.Обаматай уулзах үеэрээ “Бид бол эртний дотны нөхөд” гэжээ. Тэд 45 минут ярилцсан бөгөөд дайн байлдаан болоод хүчирхийлэл газар авч буй энэ дэлхий ертөнцөд энх тайван байдлыг бий болгох арга замуудыг авч хэлэлцсэн гэж Далай ламын хэвлэлийн төлөөлөгч “Си-Эн-Эн” телевизэд мэдэгдсэн аж.
АНУ-ын төрийн тэргүүний хувиар Б.Обамаг Далай ламтай уулзахад Хятадын Засгийн газар эрс эсэргүүцдэг байсан билээ. Учир нь өдгөө 82 настай Далай ламыг “Түвдийг тусгаар улс болгохыг оролдож буй салан тусгаарлагч” гэж Хятадын эрх баригчид үздэг юм.

Г.Доржханд