Баянхонгорт орон сууцны үнэ ам метр нь 850-950 мянган төгрөг байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт орон сууцны үнэ ханшийн хувьд тогтвортой буюу 850-950 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
Барилгын салбарынхан хэлэхдээ, Чанар стандарт сайн, үнэ ханш ч боломжийн байхад түрүү жилээс худалдан авагчдын чадвар эрс муудсан. Банкны лизингэд хамрагдах боломжтой хэсэг урьдчилгаа төлбөр дээр гацчихдаг, урьдчилгаа нь бэлэн хүмүүс банкны шалгуурыг давдаггүй байдал их ажиглагддаг. Сүүлийн жилд хувийн лизингээр, бичгэн гэрээгээр орон сууцаа борлуулж байна. Ингэснээр барилгын салбарынхан бэлэн мөнгөний хомсдолд орох эрсдэл байна гэдгийг онцолж байгаа юм.
Тус аймагт 2012-2015 онд нийт 1164 айлын орон сууц ашиглалтад орсон байна. Тодруулбал, 2012 онд 143 айлын орон сууц, 2013 онд 409 айлын орон сууц, 2014 онд 349 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 263 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа аж.
Б.Мөнхзул