“Үе тэнгийнхний дарамтгүй хамт олон болцгооё” уриалгыг гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. ЛЭОС-гийн Архангай дахь Салбар Зөвлөлөөс санаачлан "Хүний Эрхийн Олон Улсын өдрийн" хүрээнд ХЭҮК-ын ажилтантай хамтран Эрдэнэбулган сумын гуравдугаар сургууль дээр "Хүүхдийн эрх сургуулийн орчинд" сэдэвт өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд сургуулийн багш, ажилтан, сурагчид, эцэг эхэд зориулсан хүний эрхийн сэдэвт цуврал лекцийг онлайн хэлбэрээр явуулж, хүний эрхийн сэдэвт ном, сэтгүүл, гарын авлага, танилцуулгын үзэсгэлэнг гаргасан байна.
Мөн 10 дугаар ангийн 110 сурагчдад үе тэнгийн дарамтнаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийн талаар ойлголт мэдлэгийг нь дээшлүүлэх, сурагчдын оролцоог хангах зорилгоор гуравдугаар сургуулийн сургалтын менежер Л.Уранчимэгийн “Бариа” бэсрэг жүжгийг тавилттай уншлагын дугуйлангийн багш сурагчид тоглож, хэлэлцүүлэг хийн, “Үе тэнгийн дарамтгүй хамт олон болцгооё” уриалгыг гарган сургууль дээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөгаа гаргасан байна.
Хэлэлцүүлэгт оролцсон сурагчид үе тэнгийн дарамтгүй сургууль болоход эцэг эх, багш, сурагчдын хүний эрхийн тухай ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, сургуулийн орчинд үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн худалдагч нарт хууль эрхзүйн зөвлөмж, гарын авлага өгөх, судалгаа хийх, аян өрнүүлэх зэрэг ажлуудыг хийхээр санал оруулсан байна.

Б.Гэрэлт-Од