Сүхбаатар, Дорнод аймгийн театрууд хамтарсан тоглолт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРЭнэ сарын 29-нд Улаанбаатар хотод Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн тоглолт болно.
Харин Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон” тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 1-нд Сүхбаатар аймагт болно. Энэхүү тоглолтод тус театруудын шилдэг 90 гаруй уран бүтээлчид оролцохоор бэлтгэл ажилдаа ороод байна.
Сүхбаатар “Жаахан шарга” театр нь анх 1942 онд “Жавхлант шарга” аймгийн клуб нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Тус театрын даргаар Т.Шинэхүү, Уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар МУСТА З.Далай, туслах найруулагчаар МУСТА Р.Оюунтуяа нар ажиллаж байгаа ажээ. Одоогоор 76 хүн ажиллаж байгаагаас 51 хүн нь уран бүтээлийн албанд ажилладаг.
Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр нь 1948 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Тус театрын даргаар Л.Наранхүү уран сайхны удирдаачаар А.Ганзориг нар ажиллаж байна. Хөгжимт жүжгийн театр нь орон нутгийн цорын ганц Сонгодог Симфони найрал хөгжимтэй театр бөгөөд орон нутагт Сонгодог урлагийг бодитой, үр дүнтэй хөгжүүлж яваа жаран давсан уран бүтээлийн түүх арвинтай хамт олон юм.
Сүхбаатар аймаг Т. Одончимэг