“Нөлөөлөх үү, эс нөлөөлөх үү” сэдэвт нээлттэй хаалганы өдөр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 16:47:31

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газраас “Нөлөөлөх үү, эс нөлөөлөх үү” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн үеэр Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал Шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шүүхийн шинэчлэлийн талаар ард иргэдэд мэдээлэл хийж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ "Нөлөөллийн мэдүүлэг”, шүүгчийн туслах Д.Батдорж "Шүүхэд мэдүүлэх эрх”, шүүгчийн туслах Г.Чингис “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрхзүйн байдлын тухай хууль”-аар тус тус сургалт хийж, гарын авлага түгээжээ.

Мөн үеэр иргэдийн зүгээс голчлон ирсэн асуултын тухайд Өршөөлийн хууль, иргэний журмаар шүүхэд хандах зэрэг асуудалд төвлөрч байлаа.

Б.Мөнхзул

Related news