“Бид чадна” чуулган боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-18 21:55:24

Баянхонгор аймгийн Жаргалант сумын ЗДТГазар,  Нийгмийн түншлэлийн баг, Хүүхэд хамгааллын баг хамтран “Бид чадна” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион явуулжээ.

Тус чуулганд Баянхонгор аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн ажлын хэсэг оролцон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хууль, амжиргааны түвшингийн үнэлгээ болон хүнс тэжээлийн дэмжлэг олгох үйлчилгээ,  харилцаа, хандлагын талаарх  мэдээллүүдийг өгсөн байна.

Чуулганг угтан тус сумд Төрийн болон ТББ-д уриалга хүргүүлэн, Сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. Аяны хүрээнд “Хөл дулаан бол сэтгэл дулаан” уриан дор зорилтот бүлгийг дулаан, зузаан оймсоор хангах ажлыг хийсэн байна. Аянаар 200 шахам хос оймс цугларч, эзэддээ хүрсэн байна. Аяныг зохион байгуулагчид “Хүнд сайхан сэтгэл, өглөгийн хэмжээ хэзээ ч багаддаггүй, бага зүйлээр ч болов нэгэндээ дэмтэй явахын чухлыг бодож амьдрах хэрэгтэй”-г ярьж байсан.

Чуулганы төлөөлөгчид өөрсдийн чаддаг бүхнээрээ сум орныхоо цаашдын хөгжилд цаашид манлайлан оролцохоо илэрхийлж “Бид чадна аа” хэмээн ам бардам хэлцгээж байв.

Б.Мөнхзул

Related news