БНХАУ 2014 оны ДНБ-ийхээ өсөлтийн хувийг бууруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-08 11:26:42

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ өнгөрсөн оны ДНБ-ийхээ өсөлтийн хэмжээг эргэн авч үзэж, буурууллаа.

Санаанд оромгүй энэ үйлдэл нь тус улсын эдийн засгийн үзүүлэлт буурах хандлагатайг харуулж байна гэж шинжээчид үзэж байна.

БНХАУ-ын Статистикийн үндэсний товчооны албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, 2014 онд тус улсын эдийн засаг 7.3 хувиар өсчээ. Энэ нь нэгдүгээр сард мэдэгдсэнээс 0.1 хувиар бууруулсан үзүүлэлт юм.

Өнгөрсөн онд эдийн засгаа “7.5 орчим хувиар” өсгөх зорилтыг тус улсын Засгийн газар дэвшүүлж байсан билээ.

Хамгийн сүүлд өгсөн мэдээллээс үзвэл, тус улс 2014 онд дэвшүүлсэн эдийн засгийн өсөлтийн зорилтдоо хараахан хүрч чадаагүй гэсэн үг юм.

Г.Доржханд

Related news
Comments