Нигерт халдлагын улмаас 11 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАБУЖА. /BBC/. Нигерийн хойд нутгийн томоохон хотуудын нэг болох Кано хотын худалдааны төвд амиа золиослогч хоёр эмэгтэй халдлага үйлдэж, 11 хүний амийг хөнөөжээ.
Амиа золиослогч хоёр эмэгтэйн нэг нь гар утас худалдааны “Farm Centre”-д өөрийгөө дэлбэлсэн бол нөгөө нь худалдааны төв рүү орох хаалганы ойролцоо дэлбэрсэн гэж оршин суугчид мэдэгдэв.
Уг халдлагыг аль бүлэглэл үйлдсэн болох нь тодорхойгүй байгаа хэдий ч “Боко Харам” бүлэглэл сүүлийн үед Кано хотыг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
30 гаруй хүний амийг хөнөөсөн амиа золиослох халдлага өнгөрсөн мягмар гарагт Нигерийн Йола хотын зүүн хойд хэсэгт болсон билээ. Уг халдлагыг “Боко Харам” бүлэглэл үйлдсэн байна.
Д.Нямтулга