Өнгөрсөн онд 5300 гаруй цагаач дүрвэгч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /АП/. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 5376 цагаач болон дүрвэгч амиа алдсан гэж НҮБ-ын харьяа Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
Энэ нь 2016 оныхоос гуравны нэг орчим хувиар буурсан, сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод үзүүлэлт аж. Дайн байлдаан, ядуурлаас дайжин дүрвэх явцдаа амиа алдсан хүмүүсийн тоо буурсан нь холбогдох улс орнууд хилийн хамгаалалтаа чангатгасантай холбоотой гэнэ.
Өнгөрсөн онд амиа алдсан дүрвэгч цагаачдын олонх нь Ойрхи Дорнод болон Африкийн улс орнуудын иргэд байсан аж. АНУ-Мексикийн хилийг давах гэж байгаад 370 орчим хүн мөн амиа алдсан байна.
Энэ он гарснаас хойш нэн цагаач амиа алдсан тохиолдол хэдийн бүртгэгдээд байгаа аж. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт Мексикийн иргэн болох нэгэн эрэгтэй АНУ руу нэвтрэхийн тулд гол гатлах гэж байгаад живсэн байна.
Цагаачид зорьж очсон газартаа төсөөлж байснаасаа ч олон сорилттой тулгардаг аж. Гишүүн улс бүр тодорхой тооны цагаачид хүлээн авч, цагаачлалтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэсэн бодлоготой холбоотойгоор Европын Холбоо дотроо зөрчилдөөнтэй байна.
АНУ-ын тухайд, Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойш цагаачид болон дүрвэгчидтэй холбоотой бодлогоо чангатгасаар байгаа юм.

Г.Доржханд