МҮЭХ татвар нэмэх шийдвэрийг эсэргүүцэж, орон даяар жагсахаа мэдэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-01-10 14:19:46
Улаанбаатар/МОНЦАМЭ/. МҮЭХ-ноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаалыг орон даяар зохион байгуулахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ярихдаа, "Хүн бүр өнөөдөр  татварын нэмэгдэл, НДШ, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрийн тухай ярьж байна. МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөл өчигдөр хуралдаж дээрх  шийдвэийг  гаргалаа. МҮЭХ-ноос явуулсан бүтэн жилийн үйл ажиллагаа үр дүнд хүрэхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаал хийх шийдвэрт хүрлээ. Тиймээс ирэх баасан гарагт12.00-14.00 цагт МҮЭХ-ны гишүүн байгууллагууд, дэмжигчдийн зүгээс эсэргүүцлийн жагсаал, цуглааныг улс орон даяар зохион байгуулна. Бид 2017 оны гуравдугаар сарын 5-наас хойш татварын нэмэгдэл, НДШ, тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн шийдвэрийн асуудалд анхаарал хандуулсан. 2018 оны нэгдүгээр сард хийсэн хэлэлцээрээр энэ асуудлыг Засгийн газар УИХ-ын түвшинд эргэж харж, тодорхой зөв зүйтэй, оновчтой шийдвэр болгож гаргая гэдэг тохиролцоонд  хүрсэн ч шийдэл гарсангүй. Тиймээс МҮЭХ жагсаал цуглаан зохион байгуулаад зогсохгүй, эсэргүүцлээ үе шаттайгаар  үргэлжлүүлнэ" гэв.

Дээрх жагсаалаар долоон төрлийн татвар, НДШ-ийг нэмэх болон тэтгэврийн насыг нэмэхийг шийдвэрийг  цуцлахыг шаардах аж.
 Б.Заяа
 Гэрэл зургийг Н.Батбаяр
Related news