“Итгэлцлийн харилцаа холбооны шугам” ажиллуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-10 15:23:21
МОСКВА./ТАСС/. ОХУ-ын ЭМЯ авлигын эсрэг тэмцэх зорилгоор “итгэлцлийн харилцаа холбооны шугам” ажиллуулах тушаалын төслийг болосвруулсан тухай ТАСС агентлаг мэдээлэв. Уг тушаалын төслийг норматив баримт бичгүүдийн төслүүдийг байршуулдаг цахим хуудаст өчигдөр байрлуулсан байна.

Тодруулбал, ОХУ-ын ЭМЯ-наас явуулж буй авлигын эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж, нийгэмд авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг бий болгох зорилгоор уг тушаалын төслийг боловсруулсан аж. “Итгэлцлийн харилцаа холбооны шугам” нь автомат хариулагчийн горимд ажиллах бөгөөд холбогдсон иргэдийн яриаг нэг жилийн хугацаанд бичиж, хадгалсны дараа бичлэгүүдийг устгах аж.  
 

Э. Аянзаяа  
 
Related news