Бодлогын баримт бичгийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 15:36:10

Баянхонгор аймгийн нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын 2013-2015 онд хийсэн ажлын тайлан, аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх бодлогын баримт бичгийн төслийг иргэдээр хэлэлцүүлж байна.

Тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн, Засаг дарга Д.Жаргалсайхан, Засаг даргын орлогч Д.Ганбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга О.Тойвгоо нараар ахлуулсан 4 ажлын хэсэг аймгийн 104 багт ажиллаж өрнүүлжээ. Ийнхүү аймгийн нийт иргэдийн санал хүсэлтийг нэгтгэснээр аймгийг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөрийг оноос өмнө батлах аж.

Б.Мөнхзул

Related news