Умард Солонгос, ОХУ гэрээ байгууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-20 10:35:22

ПХЕНЬЯН. /KCNA/. Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх болон гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх тухай гэрээнд Умард Солонгос, ОХУ-ын төлөөлөгчид Пхеньян хотод гарын үсэг зурлаа.

Дээд шүүхийн ерөнхийлөгч Пак Мён Чхоль болон албаны бусад хүн БНАСАУ-ыг төлөөлөн гарын үсэг зурах арга хэмжээнд оролцсон бол ОХУ-ыг төлөөлж, тус улсын Хууль зүйн сайд Александр Коновалов, ОХУ-аас Умард Солонгост суугаа Элчин сайд Александр Мацегора тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.

Гэрээнд Пак Мён Чхоль болон Александр Коновалов гарын үсэг зуржээ.

Д.Нямтулга

 

Related news