Вьетнамд олон мянган ухаалаг утсанд Фэйсбүүк хэрэглэгчдийн мэдээлэл хулгайлдаг вирус халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-01-29 14:17:44
ХАНОЙ. /ШИНЬХУА/. Саяхан Вьетнам улсад Фэйсбүүкийн нууц үг хулгайлдаг “GhostTeam” хэмээх вирус 35000 гаруй хүний ухаалаг утсанд халдсан тухай  “Шиньхуа” агентлаг мэдээллээ.

Ням гаригт Вьетнамын цахим аюулгүй байдлыг хангах чиглэлд тэргүүлэгч "BKAV" компаний  мэдээлснээр, “GhostTeam” вирус нь “GooglePlay” дээрх вьетнамчуудын өргөн хэрэглэгддэг аппликэйшнээр дамжин халдварлажээ.

Хакерууд хуанли, гэрэл болон луужин зэрэг өргөн ашигладаг “цэвэр” аппликэйшнийг “GooglePlay”-д суулгаж, хүмүүс утсандаа татаж авах үед утас нь вирус халдварлах магадлалтай гэсэн дохио ажиллах ба дэлгэц дээр гарч ирэх зааврын дагуу хэрэглэгчид ажиллахад “GhostTeam” вирус халдварлаж, Фэйсбүүк дансных нь нууц үгийг хулгайлдаг байна.

2017 оны сүүлээр Вьетнам улсын ухаалаг утас хэрэглэгчийн тоо 127 сая байсан нь өмнөх оны мөн үеэс 2,1 хувиар буурсан үзүүлэлт юм гэж Вьетнамын Харилцаа холбооны газраас мэдээлжээ. 

Н.Мишээл
 
 
Related news