Н.Батцэрэгийг БОНХАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-08 14:21:26

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж,  Засгийн газраас энэ сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг авч хэлэлцэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг Байгаль орчин,  ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилох эсэх асуудлыг авч хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Тэрбишдагва нар сайдад нэр дэвшигч Н.Батцэрэгийг дэмжиж буйгаа илэрхийлээд ажлын амжилт хүслээ.

Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад сайдын томилгоог байнгын хороодын гишүүд 100 хувийн саналаар дэмжив.

Related news
Comments