Пёнчаны олимпийн наадмын хаалтын ёслолд Иванка Трамп оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-06 12:24:00
МОСКВА. /ТАСС/. Пёнчаны өвлийн олимпийн наадмын хаалтын ёслолд АНУ-аас оролцох төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Дональд Трампын охин, түүний хуучин зөвлөх Иванка Трамп тэргүүлнэ гэж телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.
 
Уг хүсэлтийг Дональд Трамп өөрөө охиндоо тавьсан аж. Хаалтын ёслолд оролцохоос гадна И.Трамп АНУ-аас оролцож буй тамирчдын хэд хэдэн тоглолтыг үзэх аж. Харин Пёнчаны олимпийн наадмын нээлтийн ёслолд АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс тэргүүтэй төлөөлөгчид оролцоно гэнэ.
 
Пёнчаны өвлийн олимпийн наадам энэ сарын 9-25-нд болох юм. 
Э.Аянзаяа 
Related news