Металл хайгч ашиглан алт олборлох явдлыг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-23 14:57:51

Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар металл хайгч ашиглан хууль бусаар алт олборлох, эрж хайхыг хориглосон тогтоолыг баталлаа. Улмаар тус тогтоолыг холбогдох байгууллагуудад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон юм.

Өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газарт 18 хэсгийн 100 гаруй га газар хууль бусаар алт олборлосны улмаас экологийн тэнцвэргүй байдал үүсч, ихээхэн эвдрэлд ороод байна. Үүнээс ашигтай экологи эдийн засгийн үнэлгээ хийх талбай нь 33,3 га байгаа бөгөөд тус үнэлгээг хийх компанийг орон нутгийн тендрээр шалгаруулан Улаанбаатар хотын “Шүрэн заяа” компаниар гүйцэтгүүлэхээр болсон юм.

Энэ дагуу байгаль орчныг хамгаалах тухай хуулинд байгаль орчинд учруулсан хохирлыг тооцох, энд газрын хөрсөнд байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.1-т зааснаар 2 дахин, харин газрын хэвлийд алт олборлох, эрж хайсан тохиолдолд мөн хуулийн 49.5-д зааснаар 2 дахин нугалж төлөх аж.

Түүнчлэн хөрсний экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нугалж тухайн зөрчил гаргасан иргэнийг торгохоор болсныг мэдэгдлээ.

    Өмнөговь аймаг  С.Сумьяа 

 

Related news