ОХУ пуужингийн цохилт үргэлжлүүлэн өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-11-24 09:53:58

МОСКВА. /NHK/. Каспийн тэнгист байгаа байлдааны хөлөг онгоцуудаасаа “Лалын улс” бүлэглэлийн байрлалд далавчит пуужингийн цохилтыг үргэлжлүүлэн өгнө гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв.

Египетэд сүйрсэн ОХУ-ын зорчигч тээврийн онгоцны асуудалтай холбогдуулан тэрбээр, Оросын нисэх онгоцыг сүйрүүлсэн этгээдүүд шийтгэлээ амсах хүртэл пуужингийн цохилт өгсөөр байх болно гэж мэдэгджээ.

Каспийн тэнгис болон ойролцоох газар нутаг дээгүүр нисэх энгийн иргэдийн аюулгүй байдалд Казахстан болон бусад орон сэтгэл түгшиж байгааг тэрбээр дурдаад, Каспийн тэнгис дэх агаарын орон зайг цэргийн зориулалтаар ашиглах зөвшөөрлийг ОХУ-д олгохыг тус бүс нутгийн орнуудаас хүссэн байна.

Мөн терроризмтой тэмцэхэд ОХУ чадах бүхнээ хийж байгааг тэрбээр онцлон тэмдэглээд, иргэний нислэгийн аюулгүй байдал сэтгэл түгшээж байгаа ч гэсэн “Лалын улс”-ын босогчид ямар ч өршөөлгүй гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Related news