АНУ-ын ЭСЯ руу тэсрэх бөмбөг шидэж байгаад амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ПОДГОРИЦА. /Си-Эн-Эн/. Монтенегро улс дахь АНУ-ын ЭСЯ-ны байр руу өнөө өглөө үл таних нэгэн этгээд гар бөмбөг шидэж байгаад амиа алдсан тухай АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.
“Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стив Гольдштейн мэдэгдэхдээ “ЭСЯ руу шидсэн гар бөмбөг агаарт дэлбэрсэн. Гэмт этгээд өөрөө тэсрэх бөмбөгт өртөн амиа алдсан байна” гэжээ.
Энэ хэрэгтэй холбогдуулан Монтенегро дахь АНУ-ын ЭСЯ түгшүүр зарлаж, ЭСЯ орчмоор явахгүй байхыг иргэдэд анхааруулсан байна. Цагдаа нар энэ хэргийн цаана хэн байгааг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.

Г.Доржханд