Архангайд үндэсний хөгжмийн уралдаан болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. "Ирээдүй 1+1" аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн Засаг даргын ивээл доор “Ая эгшгийн зургаан жигүүр” аймгийн үндэсний хөгжмийн уралдаан өнөөдөр болж дүнгээ гаргалаа. Үндэсний хөгжмийн уралдаанд нийт гоцлол хөгжмийн төрлөөр 37, хамтлагийн төрөлд 9 хамтлаг хүүхдүүд орсон байна.
Уралдааны зорилго нь хүүхэд багачуудад үндэсний хөгжмийг таниулан сурталчлах, үндэсний хөгжмөөр хичээллэх хүсэл зорилгыг төрүүлэхйн зэрэгцээ уран бүтээлийг тоглож хөгжимдөх, ур чадвараа ахиулж, хөгжмийн мэдрэмж, сонсох чадвараа нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Уралдааны зорилго нь хүүхэд багачуудад үндэсний хөгжмийг таниулан сурталчлах, үндэсний хөгжмөөр хичээллэх хүсэл зорилгыг төрүүлэхйн зэрэгцээ уран бүтээлийг тоглож хөгжимдөх, ур чадвараа ахиулж, хөгжмийн мэдрэмж, сонсох чадвараа нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
Уралдаан нь ятга, ёочин, морин хуур-шанз, хөгжмийн хамтлаг гэсэн дөрвөн ангилалаар зохион байгуулагдсанаас бага насны ятгын төрөлд ЕБС-ын сурагч Б.Учрал, ёочин хөгжмийн гоцлолд Эрдэнэмандал сумын ЕБС-ын сурагч А.Эмүжин, дунд насны ятга болон ёочингийн ангилалд Булган сумын ЕБС-ын сурагч А.Буянжаргал, ЕБС-ийн сурагч Г.Бямбадулам, морин хуур-шанзны ангилалд Батцэнгэл сумын ЕБС-ын сурагч М.Жаргалан нэгдүгээр байр /Шанз/, ЭБСумын 3-р сургуулийн сурагч н.Мягмарсүрэн морин төрөлд нэгдүгээр байранд тус тус оржээ.
Харин ахлах наснб ангилалын ятга, морин хуур, шанз хөгжмийн төрөлд ЕБС-ийни нэгдүгээр сургуулийн сурагч Н.ЖижигУндрах, Батцэнгэл сумын ЕБС-ийн сургуулийн сурагч Б.Наранзолбоо нар түрүүлжээ.
Хамтлагийн төрөлд Батцэнгэл сумын ЕБС-ийн сургуулийн шанз хөгжмийн “Шударгын эгшиг” хамтлаг нэгдүгээр байрт орсон байна.
Улсын уралдааны гоцлол хөгжмийн төрөлд 9 хүүхэд оролцох эрхээ авчээ.
Б.Гэрэлт-Од