Эх орончдын өдрийг тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр Улс төрийн ууган хүчин Монгол Ардын нам үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр болж өнгөрлөө. Энэ өдөр аймгийн удирдлагууд, ахмадууд Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэн, баярын хуралд оролцлоо.

“Архангай нутгийн уугуул Солийн Данзангаар удирдуулсан Монгол Ардын Нам өнөөгийн хөгжил дэвшлийн зам руу улс орноо хөтөлж Ардын Намын хөдөөгийн анхны үүр Архангай аймгийн Хашаат суманд байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь Архангайчууд төрийн хэрэгт манлайлан оролцож ирсний нэг томоохон нотолгоо, түүхэн үнэн юм” гэдгийг Архангай аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Ц.Мөнхнасан баярын хурлын нээлтийн үгэндээ онцолж хэллээ.
“Эх орончдын өдөр”-т зориулсан баярын хурлын үеэр Улсын шилдэг Намын Анхан Шатны Байгууллагаар Архангай аймгийн Хангай сумын Монгол Ардын намын хороо орж шагнууллаа. Аймгийн шилдэг Намын Анхан Шатны байгууллагаар Эрдэнэбулган, Их тамир, Хашаат, Хайрхан, Өндөр-Улаан, Батцэнгэл сумдын МАН-ын хороо оржээ.

Монгол Ардын Намын дээд шагнал болох “Тусгаар тогтнол” цол тэмдгээр 4, Монгол Ардын Намын “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр 13, Монгол Ардын Намын “Хүндэт тэмдэг”-ээр 3, Монгол Ардын Намын “Эх орны төлөө” цол тэмдгээр 2, Монгол Ардын Намын “Ахмад зүтгэлтэн” цол тэмдгээр 2, Архангай аймгийн Монгол Ардын Намын даргын жуух бичгээр 18 хүн тус тус шагнуулсан байна.
Тэртээ 1921 оны 3 сарын 1-ний энэ өдөр улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдаж, улмаар харийн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж бүрэн эрхэт Монгол Улсын Тусгаар тогтнолынхоо төлөө Ардын хувьсгалыг өрнүүлэн, оройлон удирдаж ялалт байгуулсан түүхтэй.
Энэхүү баярыг угтан аймгийн Монгол Ардын намын хорооноос спортын 5 төрлийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од