Оросын дипломатуудыг улс орноосоо гарч явахыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /БИ-БИ-СИ/. ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгтэй холбоотойгоор Их Британи улс Оросын 23 дипломатыг улс орноосоо гарч явахыг шаарджээ. Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн байна.
С.Скрипалийг Орост үйлдвэрлэсэн мэдрэл саажуулах бодисоор хордуулсан хэрэгтэй холбогдуулан тодорхой тайлбар өгөхийг Т.Мэй Орос улсаас шаарджээ. Их Британи улс ийм шийдвэр гаргасан нь Оросын зүгээс Т.Мэйд тайлбар өгөөгүйтэй холбоотой аж.
“Их Британийн шаардлагад Орос улс хайхрамжгүй хандаж байгаагаа харууллаа” хэмээн Т.Мэй хэлжээ.
Түүний хэлснээр, Их Британийн эрх баригчид Оросын дипломатуудыг тагнуулын ажилтнууд гэж үзээд байгаа аж. Оросын дипломатуудад улс орноосоо гарч явахад долоон хоногийн хугацаа өгчээ.
Түүнчлэн ирэх зун ОХУ-д болох Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Их Британийн өндөр дээд тушаалын түшмэд болон хааны гэр бүлийн гишүүд очихгүй аж. Мөн Их Британийн эрх баригчид хувийн нислэгт тавих хяналт болон гаалийн хяналтыг чангатгах төлөвтэй байна.
С.Скрипаль болон түүний 33 настай охин Юлия нар мэдрэл саажуулдаг үл мэдэх бодист хордсон юм. Тэднийг Их Британийн Солсбери хотын “The Maltings” худалдааны төвийн ойролцоо ухаангүй хэвтэж байхад нь олжээ.
2004 онд С.Скрипалийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны хүмүүс баривчилж, эх орноосоо урвасан хэргээр түүнд 13 жилийн хорих ял оноожээ. Тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан баривчлагдсан этгээдүүдийн солилцооны хүрээнд С.Скрипалийг 2010 онд АНУ-д шилжүүлэн өгсөн юм. Мөн тэр жилдээ тэрбээр Их Британид шилжин суурьшсан байна.

Э.Аянзаяа