Умард Солонгостой хийх яриа хэлэлцээг дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /ТАСС/. Удахгүй болох хоёр Солонгосын яриа хэлэлцээ хийгээд Умард Солонгос болон АНУ-ын хийх яриа хэлэлцээнд Хятад болон Орос улс бүрэн дэмжлэг үзүүлнэ хэмээн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён мэдэгджээ. Тэрбээр Умард Солонгост хийсэн айлчлалынхаа дүнг танилцуулахаар Хятад болон Орос улсыг зорьсон юм.
“Хоёр Солонгосын эвлэрэл дулаарлын алхмууд болон Солонгосын хойг дахь эерэг өөрчлөлтийг Хятад болон Оросын төлөөлөгчид сайшааж байна. Яриа хэлэлцээ хийх нь Солонгосын хойг болон түүний эргэн тойрон дахь нөхцөл байдалд эерэг өөрчлөлт авчрах чухал боломж юм гэж үзэж тэд байна” хэмээн Чон Ый Ён ярьжээ.
Хоёр Солонгосын харилцааг сайжруулах хийгээд Умард Солонгос болон АНУ хоорондын яриа хэлэлцээг бэхжүүлэх зорилгоор Өмнөд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 5-нд Умард Солонгост айлчилсан юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чон Ый Ён болон Үндэсний тагнуулын албаны захирал Со хун нар багтсан билээ. Өмнөд Солонгосын төлөөлөгчид Умард Солонгост айлчлах үеэрээ тус улсын удирдагч Ким Жөн Унтай Хөдөлмөрийн намын төв байранд 4 цагийн уулзалт хийсэн юм.
Айлчлалын үеэр ирэх сарын сүүлээр Пхеньянд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг хийхээр тохиролцсон юм. Түүнчлэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох болон хоёр улсын харилцааг хэвийн болгох асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийж эхлэхэд бэлэн буйгаа Умард Солонгосын тал илэрхийлсэн билээ. Мөн АНУ-тай яриа хэлэлцээ хийх үеэрээ пуужин болон цөмийн хөтөлбөрөө зогсоохоо Умард Солонгос амласан юм.
Д.Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай энэ оны тавдугаар сард багтан уулзахад бэлэн байгаа тухай Чон Ый Ён өнгөрсөн пүрэв гарагт мэдэгдсэн билээ. Харин өнгөрсөн баасан гарагт Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгдэхдээ “Умард Солонгос цөмийн хөтөлбөрөө хумих зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх хүртэл Д.Трамп болон Ким Жөн Ун нарын уулзалт болохгүй” гэсэн юм.

Э.Аянзаяа