Төрийн байгууллагууд сул орон тоогоо зарладаггүй дутагдал илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төрийн байгууллагуудад саяхны хийсэн мониторингийн шалгалтаар албан байгууллагууд сул гарсан ажлын байрыг олон нийтэд зарлахгүй байх, төрийн захиргааны албан тушаалд төрийн үйлчилгээгээр цалинжуулах, өндөр насны тэтгэвэртээ гарч тэтгэмжээ авсан иргэдийг үргэлжлүүлэн ажиллуулах гэхчлэн зөрчил илэрчээ.
Хууль бус дээрх зөрчлийг арилгаж, цаашид анхаарах талаар Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлөөс анхааруулсан байна. Төрийн албаны мэргэшлийн ээлжит сонгон шалгаруулалт ирэх сард болно, албан байгууллагууд орон тооны захиалгаа өгч эхэлжээ.
Б.Туяа
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
7 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
16 days