Архангайд бог малын төлийн хорогдол их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Энэ хавар Архангай аймагт бог малын төлийн хорогдол илүү их байгаа бөгөөд 6751 ишиг, 5707 хурга, 1005 тугал, 130 унага, 6 ботго хорогджээ. Хашаат, Өндөр-Улаан суманд бог малын төлийн хорогдол хамгийн их гарсан байна.
Харин том малын хорогдол 111.064 бүртгэгджээ. Үүний дотор хээлтэгч мал 890, өвчний улмаас 1689 мал, бусад нь зүй бус хорогдол байна.
Тус аймагт энэ хавар 2.220.753 хээлтэгч мал төллөхөөс дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар 328.299 нь төллөж, 314.700 төл бойжиж байна. Өөрөөр хэлбэл, төллөх нийт малын 14,8 хувь төллөж, гарсан төлийн 96 хувь нь бойжиж байна.
Б.Гэрэлт-Од
Харин том малын хорогдол 111.064 бүртгэгджээ. Үүний дотор хээлтэгч мал 890, өвчний улмаас 1689 мал, бусад нь зүй бус хорогдол байна.