Төв аймаг ходоодны дурангийн аппараттай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:40:11

2004 оноос хойш дотор эрхтэний оношилгоо, шинжилгээг орон нутгаасаа бус Улаанбаатараас авч байсан Төв аймгийн иргэд удахгүй орчин үеийн ходоодны дурангийн аппаратаар аймагтаа үйлчлүүлэх  боломжтой болно.

Засаг даргын тамгын газрын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга Б.Нямсүрэнгийн ярьж буйгаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахаар орон нутаг өрнүүлж буй "Шинэчилэгдсэн эмнэлэг-Шинэлэг үйлчилгээ" аяныг Эрүүл мэндийн яам дэмжиж 70 сая төгрөгийн өртөгтэй төхөөрөмж авч өгөхөөр тендер зарлажээ. Энэ асуудал оноос өмнө шийдэгдвэл жилд дунджаар 170-180 хүн  Улаанбаатарыг зорих шаардлагагүй болох аж.

Ш.Шүрэнцэцэг

Related news