Дуулах өдөр цэнгүүн өргөн хүрээнд зохион байгуулагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 10:23:39

Сэлэнгэ аймгийн Ахмадын хорооноос ахмад настнуудынхаа чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, тэднийг ганцаардлаас ангид байлгах, нийгмийн оролцоог нь дээшлүүлэх, найз нөхөд, хамт олны хүрээг өргөжүүлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дуулах өдөр” дуун цэнгүүнийг уламжлал болгон зохион байгуулсаар байна. 

Урд нь тус цэнгүүнийг сумдад нь зохион байгуулдаг байсан бол энэ жилээс бүсчилж зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон байна. Ингэснээр аль болох олон ахмадыг оролцуулах, тэдний танилын хүрээг нэмэгдүүлэх, бие биенээсээ суралцах, халуун дотно яриа өрнүүлэх гээд ахмадуудын сэтгэлд нийцсэн ажил болж буйгаараа давуу аж. Энэ удаа дуун цэнгүүнийг Бэлчирийн бүс болох Шаамар, Сүхбаатар, Алтанбулаг сумд, Дулаанхаан тосгоны ахмадын хороодуудыг оролцуулан Шаамар сумд8 Сэлэнгэ бүс болох Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумдын ахмадуудын хороог оролцуулан Цагааннуур суманд зохион байгуулсан нь ахмадуудын сэтгэлд нийцсэн, өргөн цар хүрээтэйгээр арга хэмжээ болж чаджээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Related news