Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн байна
ЛАВЛАГААИхэнх нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн зарим газар, баруун болон говийн нутгийн зүүн хэсгээр цас орно.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгороор 19-24 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 12-17 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, цасан шуурга шуурна. 8-10 градус хүйтэн байна. Оройдоо хүйтний эрч чангарна.