“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнд сумын цэцэрлэгүүд анх удаа оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт энэ сарын 7-нд “Замын хөдөлгөөний цагаан толгой-2018” тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд энэ жилээс эхлэн сумдын цэцэрлэгүүд оролцож байгаагаараа онцлог юм.
Тэмцээн нь “Бага насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх, замын хөдөлгөөнд оролцох дадал, соёлд сургах, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нарын замын хөдөлгөөний дүрмийн талаар заах арга зүйг сайжруулах” зорилготой.
Тэмцээнд Эрдэнэбулган сумын 14 цэцэрлэг, Хайрхан, Цэцэрлэг, Эрдэнэмандал зэрэг сумдын 17 цэцэрлэгийн 4-6 насны 200 гаруй хүүхэд багачууд гэрийн даалгавар, танилцуулах урлагийн тоглолт, жүжигчилсэн тоглолт, буухиа тэмцээн, багийн ахлагчийн тэмцээн гэсэн 6 төрөлд авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдсөн юм.
Тэмцээний төгсгөлд зохион байгуулсан сургалт, түүнд өгч буй ач холбогдол, оролцсон бүх тэмцээний нийлбэр оноогоор шалгаруулан байр эзлүүлэхэд дөрөв, зургаа, наймдугаар цэцэрлэг эхний гурван байрыг эзэлж, шилжин явах цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Мөн шилдэг багшаар Цэцэрлэг сумын багш Ч.Чинбилэг, шилдэг зохицуулагчаар 13-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн С.Өсөхбаяр нар шалгарлаа.
Тус тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан ба энэ жилийн тэмцээнийг ГХУСАЗСЗ-ийн нэрэмжит болгон зохион байгуулжээ.

Б.Гэрэлт-Од