Бат-Өлзий сумын багт дотуур байртай бага сургууль барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-12 21:15:50
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий суманд энэ зун багагүй бүтээн байгуулалт өрнөнө. Франц улсаас 80 сая төгрөг, Орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Улаан-Амны багт бага сургуулийн барилгыг шинээр барьж байгаа бөгөөд одоогоор 30 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус сургууль нь тус бүр 20 хүүхдийн хоёр ангитай,  Хүүхэд хөгжлийн танхимтай байх ба гүний худаг гаргаж, цэвэр, бохирын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх юм. Мөн 50 хүүхдийн дотуур байрыг барих аж. Эдгээр барилгыг 7 дугаар сарын 20-нд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн Я.Содбаатарын дэмжлэгтэйгээр Витафит группын сүүний үйлдвэртэй хамтран сүүний үйлдвэр байгуулах ба барилгын ажилд 500 сая төгрөгийг зарцуулна. Түүнчлэн Орон нутгийн болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа 400 хүний суудалтай Соёлын төв 7 сард багтаж ашиглалтад орох ажээ.
Б.Батчимэг
Related news