Сэлэнгэ аймгийг бүхэлд нь газар тариалангийн бүс хэмээн зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарласан газар тариалангийн бүс нутагт Сэлэнгэ аймаг бүхэлдээ багтжээ.
Газар тариалангийн гол бүс нутаг Сэлэнгэ аймгийн үе үеийн ИТХ, Засаг дарга болон тариаланчдаас Сэлэнгэ аймгийг эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг болгож өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж, холбогдох бичиг баримтыг дээд шатанд хүргүүлж байсан юм. Хоёр өдрийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ энэхүү хүсэлтийг хүлээж авснаа уламжилж байлаа. Олон жилийн хүлээлт ийнхүү биелэлээ олж, Сэлэнгэ аймгийн 16 сумын нийт 44 баг ийнхүү газар тариалангийн бүс нутагт багтлаа. Ингэснээр малчид, тариаланчдын зөрчил арилж, газар тариалангийн өлгий Сэлэнгэ нутаг жинхэнэ утгаараа хөгжих боломж бүрдэж байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаас Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Булган, Архангай аймгийн 60 сумын 113 багийг Газар тариалангийн бүс нутгаар албан ёсоор тогтоож, зарласан байна.
10 гаруй гаруй жил судалсан асуудал ийн шийдэгдэж, тогтоол баталснаар дээрх бүс нутагт газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар тариалангийн талбай, хөрсийг хамгаалах үндэс бүрдэж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг