Сэлэнгэд хаврын тариалалт 38.4 хувьтай явж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ онд нийт 185.9 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 140.9 мянган га, тэжээлийн ургамал 9.8 мянган га, тосны ургамал 35.2 мянган га, төмс, 2874 га, хүнсний ногоо 2329 га-д тариалалт хийхээр төлөвлөөд байгаа.
Өнөөдөр буюу энэ сарын 18-ны өдрийн байдлаар улаанбуудай 63.6 мянган га буюу 44 хувь, тэжээлийн ургамал 0.8 мянган га буюу 7.7 хувь, тосны ургамал 6.9 мянган га буюу 19.7 хувь, хүнсний ногоо 852 га буюу 36.6 хувь, төмс 1111 га буюу 38.7 хувьд тус тус тариалалт хийгээд байна. Энэ нь хаврын тариалалтын ажлынхаа 38.4 хувийг гүйцэтгээд байна гэсэн үг юм.
Энэхүү тариалалтанд үр тарианы 573, төмс, хүнсний ногооны 90 үрлэгч, 80-460 морины хүчтэй 549 тракторын засвар, үйлчилгээ бүрэн хийгдэн ажилдаа гарчээ. Сэлэнгэчүүд энэ хаврын тариалалтыг ажлын 15-20 хоногт гүйцэтгэхээр шуурхайлан ажиллаж байна.

Ч.Отгонцэцэг