Агаарын температур хасах таван градус хүртэл хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-22 09:13:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн бүх нутгаар энэ сарын 23-наас эхлэн шөнөдөө 0-5 градус болж хүйтрэх талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Харин өдөртөө 5-10 градус дулаан байх аж.

Өнөөдрөөс ирэх даваа гараг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад 23, 28-ны өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр хур тунадас орох төлөв ажиглагдсан байна. Энэ үеэр салхины хурд 18-20 м/с-д хүрч ширүүсэн  шороон болон цасан шуурга шуурна.

Харин хугацааны сүүлчээр агаарын температур шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус болж дулаарна.


Ө.Нурболат

Related news