Ингэний хоормогийг 3500 төгрөгөөр худалдаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-22 12:06:58
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт ингэний хоормогийг 3500 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Хавар, зуны цагт хоормогны эрэлт хэрэгцээ их байдаг боловч олдоц бага байдаг аж.
Харин ингэний хоормогны борлуулалтын оргил үе нь арван сараас дөрөвдүгээр сар юм. Ингэний хоормог олдоц ихтэй үедээ 2500 төгрөг болж худалдаалагддаг байна. Харин өнгөрсөн цагаан сараар 4000 төгрөгийн үнэ хүрч байжээ. 

Ингэний сүү нь илчлэг, уураг, альбумин, глобулин их хэмжээгээр агуулдаг учир сувиллын ач холбогдолтой хэмээн үздэг. Ингэний сүүнээс өрөм, ингэний цагаан тос, ааруул, хоормог, хөөрүүлэг, шар тос, нэрмэл архи зэргийг гарган авч хэрэглэдэг.

Ингэний хоормог нь хоол боловсруулах эрхтэн, элэг, цөс, бөөрний өвчин, сүрьеэг анагаан эмчилдэг төдийгүй усан хаванг хөөн гадагшлуулдгаараа алдартай. Мөн хүний биеийн бодисын солилцоог эрчимжүүлэн, тамир тэнхээг нэмэгдүүлэх увдистай аж. Түүнчлэн ингэний хоормогийг тогтмол хэрэглэснээр чихрийн шижин өвчнийг анагаах боломжтойг  эрдэмтэд тогтоожээ. 

 
Б.Ундармаа
Related news