Дорнодоос Япон руу гурвалжин будаа тээвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-02 14:59:51

Дорнод аймагт анх удаа гурвалжин будаа тариалж, Япон улс руу тээвэрлэлээ.

Баянтүмэн-Владивостокын төмөр замаар дамжин цааш далайн тээврээр Японы Якохама хот руу хүрэх будаа тээвэрлэлтийн ажил эхэлж, эхний ээлжийн вагон Оросыг зорилоо. Тус аймгийн Халхгол суманд тариалан эрхэлдэг “Нью Ариг ус” ХХК энэ жил нийтдээ 6400 га-д улаанбуудай тариалж 4500 тонн ургац хурааж авсаны багахан талбайд туршилтын журмаар гурвалжин будаа тарьсан нь амжилттай болж, санаанд багтамгүй үр дүнд хүрчээ.

Энэ жил Дорнод аймгийн хэмжээнд нийт 22360 га-д улаанбуудай тариалж 19625 тонн ургац хураан авсан дүнтэй байна.

Б.Туяа

                                                                                                                                         Б.Туяа

Related news