Улсын олимпиадаас медаль хүртсэн багш, сурагчдад урамшуулал олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-13 20:28:24
Увс /МОНЦАМЭ/.Улсын төрөлжсөн олимпиадын медальт байранд шалгарсан багш, сурагчид болон сурагчдаа улсын олимпиадад амжилттай бэлтгэж оролцуулсан багш нарыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, БСУГ-ын дарга С.Дашням нар өнөөдөр хүлээн авч уулзан урамшуулал олголоо. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шагнал урамшуулал хүртсэн нийт багш сурагчдад тус бүрт нь 100 мянган төгрөгийг хувиасаа гардуулсан юм.
2018 онд тус аймгийн 20 багш, 26 сурагч Улсын олимпиадын 14 төрөлд аймгаа төлөөлөн оролцсоноос зургаан багш, долоон сурагч медаль хүртсэн байна. Тодруулбал, алтан медаль дөрөв, мөнгөн медаль дөрөв, хүрэл медаль тавыг хүртсэн амжилт үзүүлжээ. 
Ирэх жилээс эхлэн Увс аймгаас жил бүр таван хүүхдийг БНХАУ-ын Их дээд сургуулиудад тус улсын тэтгэлгээр сургалцуулахаар болсон байна.
Б.Батхүү
Related news