Өнгөрсөн жилээс хоёр дахин их тариалалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сард эхэлсэн хаврын тариалалтын ажил шувтрах шатандаа оржээ. Энэ жил аймгийн хэмжээнд улаан буудай 1235 га-д, овъёос 75.5 га-д, арвай 100 га-д, төмс 172.3 га-д, хүнсний ногоо 189.9 га-д тус тус тариалсан байна. Өнгөрсөн жилээс хоёр дахин илүү тариалалт хийсэнтэй холбоотойгоор га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэнэ хэмээн мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.
Нийт нутгаар хур тунадас бага орохоор байгаа төлөвийг харгалзан газар тариалангийн бүс нутгуудад УЦУОШГ, ХХААГ хамтран үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах ажлыг зохион байгуулж эхэлжээ.
“Увс аймагт сүүлийн жилүүдэд газар тариалангийн салбар хөгжиж, газар трариалан эхлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч тариаланчид хөдөлмөрийн үр шимээ хүртэх зах зээлийн орчин хумигдмал хэвээр байна. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоог 924 иргэн, үр тариаг 200 гаруй иргэн, аж ахуйн нэгж, жимс жимсгэнийг 50 орчим иргэн, аж ахуйн нэгжүүд тариалж байна. Энэ оны тухайд тариалалтын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой ургацын хэмжээ ч нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Үүнээс гадна ТЭДС-гаас нийлмэл бордоог нэг кг-ийг нь 1120 төгрөгөөр тооцож, 30 хувийн урьдчилгаатай зээлээр авах боломжтой байна” хэмээн аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Т.Пүрэвмаа хэллээ.

Б.Батхүү