Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, паразит өвчнөөс сэргийлэх, ариутгал халдваргүйтгэл хийх талбайн хэмжээг ХХААГ-аас тогтоон гаргажээ. Энэ дагуу вакцинжуулалт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт судалгааны ажлууд хийж эхэлжээ. Одоогоор 5 суманд мялзан өвчний тандалт хийж, 1000 толгой малаас цус авч, лабораторийн шинжилгээнд хамруулаад байна.
“Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэс, Зүүнговь, Давст сумдын 600 толгой малаас ийлдэсийн шинжилгээ авсан. Увс аймгийн тухайд харьцангүй малын эрүүл бүсэд хамаарагддаг ч мялзан өвчин гарсантай холбоотой малыг эрүүлжүүлэх, халдварт өвчний тандалт хийх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Түүнчлэн халдварт өвчний шинжилгээг орон нутагтаа хийх боломжийг бүрдүүлэн тоног төхөөрөмж бүхий лаборатори ажиллаж эхэлсэн” хэмээн аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албаны дарга М.Алтанцэцэг мэдээллээ.

Б.Батхүү