Ахмадын анхдугаар наадам эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ахмадуудын спортын амжилтыг ахиулах, улс, олон улсын тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Ахмадын хороо зэрэг байгууллагууд хамтран Баянхонгор аймгийн ахмадын спортын анхдугаар наадмыг Баянхонгор хотод зохион байгуулж байна.
Тус наадмаар, Залуу насандаа ажил хөдөлмөр, спортын амжилтаараа хамт олноо манлайлж явсан ахмад үеийн тамирчдыг алдаршуулах, спортын ур чадварыг нь залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах, ахмадуудын хөдөлгөөн, эрүүл мэндэд дэмжлэг үзүүүлэх, бие бялдарыг нь чийрэгжүүлэх зорилт тавьжээ.
Спортын анхдугаар наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр ахмад тамирчдын парадаар эхлэв. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, аймгийн Ахмадын хорооны дарга Ж.Энхбаяр нарын зэрэг хүмүүс оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм. Мөн үеэр спортын зэрэг цолтой ахмад тамирчид төрийн далбаагаа Баганат талбайн төв хэсэгт ёслол төгөлдөр мандууллаа.
Нээлтийн үеэр ахмад багш М.Долгорсүрэнд Олон улсын хэмжээний мастер цол тэмдгийг нь гардуулсан бол аймгийн ИТХ-ын хүндэтгэл шагналаар шилдэг тэргүүний ахмад тамирчдаа аймгийн удирдлагууд шагнаж урамшуулав.
Анхдугаар наадам хөнгөн атлетик, софт волейбол, шатар, гранд гольф, ширээний теннис, дартс гэсэн үндсэн зургаан төрлөөр явагдах ба 144 багц медалийн төлөө 800 гаруй тамирчин гурван өдрийн турш өрсөлдөнө.
Б.Мөнхзул