7-8 үеийн ургийн судраа бүтээл болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-06-18 15:56:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ахмад настан Магваны Мянганбуу 10 гаруй жилийн хөдөлмөрийнхөө дүнд "Олонбүлтийнхний ураг удмын дээжис оршвой" хэмээх ургийн судраа хэвлүүлэхэд бэлэн болжээ.
Удмын судар нь өнөө цагаас дээшхи 7-8 үе буюу 1720 оноос 2018 оны дөрөвдүгээр сар хүртэлх өвөг дээдэс, тэдгээрийн ур удам буюу 830 гаруй өрхийн 4000 гаруй хүнийг хамарсан ургийн бичиг болж буй аж. Тус бүтээл нь ургийн бичгээс гадна дурсамж, ярилцлага, тэмдэглэл зэргээс бүрдсэн 800 гаруй нүүр хуудас бүхий том боть болох юм байна.
Номын Ерөнхий редактороор М.Даваасамбуу, зөвлөхөөр М.Балжинням, М.Жадамбаа нар ажиллажээ. 
                                                                  Б.Мөнхзул
Related news