Ирэх сарыг англи номын уншлагын сар болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-18 23:32:02

Завхан/МОНЦАМЭ/. Завханы төв номын санд англи хэлээр 3000 гаруй ном байдаг бөгөөд ирэх долдугаар сарыг англи номын уншлагын сар болгожээ.
Англи номын уншлагын сарын хүрээнд аймгийн хэмжээнд иргэд болон оюутан сурагчдад хөнгөлөлттэй үйлчлэх ажээ. Энэ үеэрээ англи хэлээр чөлөөт цаг, танин мэдэхүйн, анхан  дунд, дээд шатны сургалтын ном, уран зохиол, багш нарын гарын авлага, сургалтын материал, СD хуурцаг, шинжлэх ухааны ном, төрөл бүрийн сонирхолтой хялбаршуулсан номуудыг танхимаар болон гадуур олгох юм байна. Хүүхэд багачуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой англи хэл дээрх номыг сурталчлах энэ ажлын хүрээнд англи хэлний ярианы клуб хичээллүүлж, анхан болон ахисан шатны сургалтыг зохион байгуулах ажээ. Дашрамд англи номын уншлагын танхим нь хүүхэд багачуудын шашин шүтлэг, яс үндэс, газар зүйн байрлалаас үл хамааран дэлхий дахинд боловсролын тэнцвэртэй байдал бий болгохын төлөөх зорилгоор анх Монголын Скаутын холбооны дэмжлэгээр байгуулагджээ. Өнгөрсөн жил зуны амралтаар тус танхимд  “Номын анд” аяныг амжилттай зохион байгуулж Завхан аймгийн 108 багийн 647 хүүхдийг хамруулсан байна.

Б.Мягмарсүрэн


Related news