Эко автобус үйлчилгээнд явж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар авсан 20 эко автобусыг өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд гаргалаа. Уг автобуснууд Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээнд явж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
Дээрх 2 чиглэлийн үйлчилгээг эхлүүлснээр нийслэл хотын баруун хэсгийн иргэдийн буюу 21 дүгээр хороолол, Содон хороолол, Ханын материал, Улаан чулуут, Их наран гэх зэрэг суурьшлын цэгүүдийн иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.
Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлж орчмын иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ХО:4 “Тэрэлж-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан өнөөдрөөс ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам” болгов.
Ч.Ариунболд