Эцэг малдаа анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:00:57

Архангай аймгаас нэгдсэн бодлого журмаар эцэг малдаа анхаарч байгаа талаар багуудын ИНХ дээр хийсэн мэдээлэлд дурьдагдлаа.

Дорнод монголын тал нутгаас уг гарвал нь сайн 99 азарган үргээг 2012 онд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат шилж сонгон авчирч бүх багдаа хүлээлгэж өгснөөр тэнгэрлэг адуун сүргийн чанарт ахиц гарсан бол  2013 -2014 оноос хуц, ухна, 2015 оноос бух олж тавьжээ.

Эцэг мал сайн байх аваас сүргийн чанар дээшилж ашиг шим нь арвиждаг байна.

1999 онд Монгол Улсын тэргүүн шадар сайд Да.Ганболдод ХАА-н биржийн нэгэн брокер социализмын үеийн мал, мах бэлтгэх стандартыг 2-3 жил мөрдөхгүй байх саналыг өргөн барьжээ. Тэргүүн шадар сайд ч ёсоор болгосон аж.

Нэгдэл тарж хувьдаа малтай болсон хөдөөгийнхэн хуц ухна бух, хөгшин үхэр хонь давжаа ортоом баяруу шүдлэнгээ Дархан Улаанбаатар хотын махны үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлжээ. Ингэж зөв бодлого, зөв шийдвэрийн ачаар богино хугацаанд малын чанарт өөрчлөлт гарч байсан юм тэр үеийн Хайрхан сумын удирдлага Ч. Чулуунбаяр дүгнэн ярьлаа.

Монгол мал сүрэг нь унаган төрхөөрөө байгаа байгальд идээшилж байгаа болохоор химийн бодисоор бордсон фермерийн малын тарган махны дэргэд жижиг туранхай юм шиг харагдавч, үнэн чанартаа ямар сайхан час хийсэн амттайг монголчууд л сайн мэднэ. Өнөөдөр дэлхийд бэлчээрийн МАА-тай орон гэвэл ганцхан Монгол улс л байна.

Архангай аймаг: Л.Булган

 

 

Related news